Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 1 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 1 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 316.7-359.5 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 252.9-270.0 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.3 |
0.03 |
0.014 |
0.006 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
5.50 |
1.4 |
1.1 |
0.19 |
0.019 |
0.005 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
5.70 |
1.8 |
1.0 |
0.38 |
0.018 |
0.007 |
4 |
Орхон – Шаамар |
5.94 |
1.8 |
0.4 |
0.32 |
0.017 |
0.004 |
5 |
Орхон – Сүхбаатар |
5.50 |
1.5 |
0.6 |
0.40 |
0.017 |
0.006 |
MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 1 дүгээр сарын 13-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 80.56%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 1 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ |
Орж |
7.20 |
45.0 |
24.67 |
198.0 |
937.6 |
44.0 |
0.886 |
11.32 |
0.819 |
3.10 |
80.56 |
Гарч |
7.90 |
6.8 |
9.34 |
38.5 |
187.5 |
6.8 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 80.56 % ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS 4943:2015 стандарт дахь ЗДХ-ээс нийт азот 1.02 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.92 дахин, ХХХ 3.75 тус тус давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 1-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.008 мг/м3, хамгийн их нь 0.018 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их нь 0.067 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.105 мг/м3, хамгийн их нь 0.672 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.105 мг/м3 , хамгийн их нь 0.249 мг/м3 байлаа. PM10 тоосонцор 2022.01.06-нд 2.28 дахин, 2022.01.07-нд 1.10 дахин, 2022.01.09-нд 1.71 дахин, 2022.01.10-нд 1.61 дахин 2022.1.11-нд 1.77 дахин, 2022.1.14-нд 1.52 дахин, 2022.1.15-нд 1.16 дахин, 2022.1.19-нд 1.76 дахин, 2022.1.20-нд 2.49 дахин, 2021.01.21-нд 2.02 дахин 2021.01.22-нд 2.04 дахин 2021.01.23-нд 1.05 дахин 2021.01.24-нд 1.61 дахин 2021.01.27-нд 1.88 дахин 2021.01.28-нд 1.92 дахин 2021.01.29-нд 1.48 дахин 2021.01.31-нд 1.10 дахин PM2.5 тоосонцор 2022.01.06-нд 3.32 дахин, 2022.01.07-нд 1.64 дахин, 2022.01.08-нд 1.46 дахин, 2022.01.09-нд 2.52 дахин, 2022.01.10-нд 2.34 дахин, 2022.01.11-нд 2.56 дахин , 2022.01.13-нд 1.08 дахин , 2022.01.14-нд 2.24 дахин , 2022.01.15-нд 1.68 дахин, 2022.01.17-нд 1.12 дахин, 2022.01.18-нд 1.40 дахин, 2022.01.19-нд 2.64 дахин 2022.01.20-нд 3.68 дахин, сүүлийн 10 хоногийн турш 1.10-3.12 дахин давсан байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 46 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.034 мг/м3, хамгийн их агууламж 0.062 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.009 мг/м3, хамгийн их агууламж 0.026 мг/м3 байна. PM10 тоосонцор 2022.01.01 өдрөөс бусад өдрүүдэд 1.74-4.69 дахин давсан бол PM2.5 тоосонцор мөн 2022.01.01 өдрөөс бусад өдрүүдэд 3.04-7.90 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ийн агаар, ус хариуцсан инженер М.Өнөржаргал